Breaking News
Зурагт мэдээлэл
design
Үг үлдээх更多...
Name
Body
design
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан
Та энд байна: Монгол улс дахь сурвалжлага - Аяны тэмдэглэл
Дэлхийд танигдсан Монгол брэнд
Харсан: 1254 Огноо: 2012-8-16 Зохиогч: Саранчимэг

    Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас зохион байгуулсан “Гадаадын сэтгүүлчид Монгол Улсыг ойлгох сурвалжлага”-д уригдсан  20 гаруй сэтгүүлчид Говь ноолуурын үйлдвэртэй танилцахаар болсон юм.


     Улаанбаатар хотын өмнө захад байрлах Говь үйлдвэрт биднийг айлчилхад ажилчид яг яаралтай ажиллаж байлаа. Тус үйлдвэрийн мэргэжилтний  тайлбарласнаар Говь компани бол Монгол Улсын таван тэргүүлэх үйлдвэрийн нэг бөгөөд ямааны 100 хувийн нарийн ширхэгтэй ноолуураар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. 100 хувийн ноолууран бүтээгдэхүүнээ гар аргаар дөрвөн өнгөөр ялгаж, дараа нь ялгасан ноолуураа угаасны дараа хялгас ялгах дамжилганд оруулан ноолуурын хольц, хог, том ширхэгтэй хялгасыг хаясны дараа будагт дамжлага руу  илгээдэг байна. Будагт дамжлагад ноолуур  байдлаар буюу утасны хэлбэрээр хоёр аргаар 100 хувь автоматаар будагдана. Дахиад самнах дамжлагаар дамжин шууд ээрмэл утас руу орно. Ээрмэл утас бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, эрчилнэ, орооно, бас дахин эрчлэх ороох гэсэн дамжлагаар явагдана. Ээрсэн утсаа шууд компьютер ашиглан бүтээгдэхүүнээ сүлжиж эхэлнэ. Сүлжмэл бүтээгдэхүүнээ холбож оёх дамжлагаар дамжиж, угаах хэсэгт оруулж зөөлрүүлдэг байна . 


     Говь компани нь түүхий эдээ Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгаас оруулж, голцуу цагаан, бараан, хөх, саарал өнгийн ямааны ноолуурыг сонгодог байна. Бэлэн бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаад гаргадаг. Одоогоор  үйлдвэртээ нийт 1400 гаруй ажилтантай, Японы компани хөрөнгө оруулан, орчин үеийн дэвшилтэд техник технологийг ашиглан чанарын өндөр төвшинд үйлдвэрлэлээ явуулж байна.
 Мөн Сэтгүүлчид үйлдвэрийн тасаг, дэлгүүртэй танилцахын хамт ноолуур хувцас заслын загварыг сонирхсон байна. 


 

Ирэлт: www.solongo.net.cn
Найруулагч: Саранчимэг
Сэтгэгдэл ( 0 )
Нэр: *
Сэтгэгдэл: *
 
 
Холбогдох мэдээлэл