Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятадын хөдөө аж ахуйн нээлттэй бодлогыг дэлхий дахин анхаарч байна

Хятадын хөдөө аж ахуйн нээлттэй бодлогыг дэлхий дахин анхаарч байна.

Хөдөө аж ахуй нь эдийн засгийн шинэ "гарц" болж байна гэж Хятад иргэд үзэх болжээ. Гадаадад нээлттэй байх бодлого илүү эрчимтэй хэрэгжиж, Хятад улс шинэ үеийн хөдөө тосгоны хөгжлийг ахиулахдаа  "Хөдөө аж ахуйг гадаадад нээлттэй байлгах шинэ загвар"-ыг санаачилж байна. Нээлттэй бодлогоо илүү ахиулах нь Хятадын хөдөө аж ахуйн хөгжил, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд ашигтай. Нөгөө талаар Хятадын хүнсний хэрэглээний бүтэц  шинэчлэгдэх шатандаа яваа учраас Хятадын хөдөө аж ахуйн зах зээлийн хөгжлийг  дэлхий дахин өөдрөгөөр харж байна. 

Өнгөрсөн 7 хоногт Израйлийн Тель-Авив хотноо Олон улсын хөдөө аж ахуйн техникийн ХХ яармаг болж өнгөрлөө.  Израйлийн үр тариа, хөдөө аж ахуйн төслийн Соли компанийн захирал Ли Бөчи: - Хятадын ард иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд  тавих шаардлага нь ч өндөр болж, Хятадын засгийн газар хөдөө аж ахуйг улам  чухалчлах боллоо. Тиймээс Хятад улстай хамтран ажиллах сайхан боломж бүрдэж  байна гэжээ.

Ли Бөчи хэлэхдээ:  Хятадын хөдөө аж ахуйн зах зээл асар том, жижиг ферм том аж ахуй болон хөгжих  шатандаа яваа бөгөөд бүтээгдэхүүний чансаа ч сайжирч байна. Хятадын засгийн газар хөдөө аж ахуйг ихэд чухалчилж байгаа нь бидний хувьд том боломж юм. Бид өөрийн туршлага, мэргэжлээ Хятадын нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх хэрэгтэй.  Бидэнд бизнесийн онцгой боломж бүрдэж байна  гэжээ.  

Хятад бол хөдөө  аж ахуйн бүтээгдэхүүний импортын хамгийн том орон, экспортын 2 дахь том орон.  Мөн шош, далдуу модны тос, хөвөн зэргийг хамгийн ихээр худалдан авч буй орон юм. Өнгөрсөн онд Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортын нийт хэмжээ  201 тэрбум 400 сая ам.долларт дөхөж, 2016 оныхоос 9 гаруй хувиар нэмэгдсэн юм. Үүнд импортын хэмжээ 125 тэрбум 900 сая ам.долларт ойртож, 12.8 хувиар нэмэгдсэн  байна. Холбогдох тоо бүртгэлээс үзвэл, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний  импортын нийт хэмжээний 70 гаруй хувийг Америк, Бразиль, АСЕАН, Европын холбоо,  Австрали эзэлж, “Бүс ба зам” дагуух улс орнуудаас Хятад улсад экспортлох  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ч огцом нэмэгдсээр байна. 

Хятадын хөдөө аж  ахуйн бүтээгдэхүүний асар том зах зээл улс орнуудад ихээхэн үр ашиг хүртээж  байна. Америкаар жишээлбэл, өнгөрсөн жил тус орноос Хятад улсад экспортолсон шар  буурцгийн хэмжээ 12 тэрбум ам.долларт хүрсэн бол тус орны шошийн гол бүс  Иллинойс муж улс шошийн 1/4-ийг Хятад улсад экспортолжээ. 2017 онд Америкийн  хилийн чанадын зах зээлд нийт 6 тэрбум 500 сая ам.долларын өртөг бүхий гахайн  мах экспортолсон бол Хятад улс тус орны гахайн махны экспортын 3 дахь том зах  зээл болжээ.
Өнгөрсөн 7 хоногт болсон Олон улсын хөдөө аж ахуйн  технологийн ХХ үзэсгэлэн яармагийн үеэр Хятадын Хайнань мужийн перец  үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Чэнь Кэбө хэлэхдээ: Хайнань муж Хятад  улсын перецийн 95 гаруй хувийг тарьж ургуулдаг бөгөөд Америк болон Европын  холбооны зах зээлд жилд 5000 орчим тонн перец экспортолдог гэжээ.  

Израйльд пересийн хэрэглээ асар их байдаг. Саяхан Израйлийн хэдэн  компани ирж манай бүтээгдэхүүнтэй танилцсан. Тэд манай бүтээгдэхүүнийг ихэд  сонирхож, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа.

Эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах  зээлийн системтэй улам сайн уялдах нь Хятадын хөдөө аж ахуйг нээлттэй байлгасны  шууд үр дагавар юм. Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн хөдөө аж  ахуй, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жүн Юй хэлэхдээ: Хэрэв бид ДХБ-ын системд нэгдэж орохгүй бол эдгээр оронтой харилцан  ашигтай хамтарч ажиллах аргагүй юм. Хөдөө аж ахуйн сайн бүтээгдэхүүний экспорт ч  ийм хурдан нэмэгдэх боломжгүй. Энэ бол хөдөө аж ахуй гадаадад нээлттэй бодлого  хэрэгжүүлсний үр шимээр, дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд ийм амжилттай  байгаагийн тод жишээ юм гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:35
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой