Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хоёр хөлөө алдсан Хятадын иргэн Эверестийн оргилд гарлаа

Бээжингийн орон нутгийн цагаар 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 41 минутад Хятадын иргэн Шя Бөюй Эверестийн оргилд авиран гарсан байна.

Тэрээр мөн Эверестийн оргилд хүрсэн хамгийн өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон байна.

    Шя Бөюй энэ жил 69 настай бөгөөд үүнээс өмнө тэрээр дөрвөн удаа Эверестийн оргилыг даван туулахаар зорьсон боловч тэр бүр амжилтад хүрч чадаагүй аж. Харин энэ удаа Шя Бөюй Балба улсын хилээс сар гаруй хугацааг зарцуулж хамгийн эцэст нь олон бэрхшээлийг даван туулж Эверестийн оргилд хүрсэн юм.

Эверестийн оргилд хүрэх явдал нь Шя Бөюйний 43 жилийн мөрөөдөл юм. 1975 онд Хятадын уулын спортын багийн тамирчин байсан тэрээр Эверестийн оргилд хүрэхээр гарсан боловч олон зүйлийн шалтгаанаас болж зорьсондоо хүрч чадаагүй. Үүний дараа Шя Бөюй өөр шалтгаанаар хоёр хөлөө алдсан байна. Хиймэл мөч суулгасны дараа тэрээр дахин Эверестийн оргилд авирахаар шийдэн өглөө бүр 05:00 цагт босож биеийн дасгал хийж, 7 хоног бүр  Бээжингийн Шян Шань ууланд 4-7 удаа авирах болсон байна. 2014-2016 оны хооронд тэрээр гурван жил дараалан Эверестийн оргилыг зорьсон боловч цас нуралт, газар хөдлөлт, цаг агаарын эрс тэс байдлаас болж ялагдсан аж. Гэсэн хэдий ч Шя Бөюй ялагдлын өмнө нугараагүй, заавал энэхүү оргилыг давахаар зүтгэснээр тав дахь удаадаа амжилтад хүрч чадсан байна. Одоо тэрээр Эверестийн оргилоос буцаж байна.  

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:32
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой