Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятад, Японы эдийн засгийн яриа хэлцэл болов

Хятад, Японы эдийн засгийн яриа хэлцэл болов.

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Японы Гадаад хэргийн сайд Коуно Тароу нар 04-р сарын 16-нд Токиод Хятад, Японы эдийн засгийн дээд давхаргын IV яриа хэлцлийг даргалав.


Ван И: - Хятад, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд түүхэн шинэ боломж нээгдэж байна. Хоёр тал амар олдоогүй энэ боломжийг ашиглан, Хятад, Японы харилцааны улс төрийн үндэс суурийг сайтар хамгаалж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх, хамтын хөгжлийг баримталж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахын төлөө хичээж, ялангуяа эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, дээд түвшний үйлдвэр, банк санхүү, хамтдаа хуваалцсан эдийн засаг, эмчилгээ, асрамж зэрэг салбарын хамтын ажиллагааг чухалчлах ёстой. Хоёр тал "Бүс ба зам" хамтын ажиллагааны үр дүнг ахиулж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ үзүүлэлт болгон бүрдүүлэх ёстой. Хоёр тал Зүүн Азийн эдийн засгийн интеграцчиллыг хамтдаа урагшлуулж, БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс, тус бүсийн эдийн засгийн түншийн бүх талын харилцааны гэрээний хэлэлцээг түргэн биелүүлж, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг түргэн байгуулах зорилтын төлөө тасралтгүй тэмцэх ёстой. Хоёр тал худалдааг ивээх үзлийг хамтдаа эсэргүүцэн, олон талт худалдааны тогтолцоог хамт хамгаалж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг байгуулахыг хамтдаа ахиулна гэжээ.

Коуно Тароу: - Япон, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны үндэс суурь, чухал түлхэц юм. Хятадын талтай хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг төлөвлөн өргөжүүлэхэд Японы тал бэлэн байна. Ивээх үзэл толгой өндийлгөж буй байдлыг даван туулахын тулд, ДХБ-аар гол болгосон чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалж, ДХБ-ын дүрмийн дагуу худалдааны асуудлыг зохицуулах ёстой гэжээ.
 

Найруулагч:.
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:7
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой