Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бразилд барилгын материалын үзэсгэлэн болж байна

Энэ сарын 10-нд Бразилын Сан Пауло хотод олон улсын барилгын материалын үзэсгэлэнд гарчээ. Дөрөв хоног үргэлжилсэн тус үзэсгэлэнд Хятадын барилгын материал үйлдвэрлэгч 220 компани оролцож, чанар сайтай, нарийн хийцтэй технологийн бүтээгдэхүүнээр Өмнөд Америкийн зах зээлд өрсөлдөж байна.

Энэ тухай ХОУР-гоос Бразилд суугаа сэтгүүлч Ши Сяомяогийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Өмнөд Америкт цар хүрээгээр хамгийн том мэргэжлийн барилгын материалын үзэсгэлэнгийн хувьд Сан Паулогийн олон улсын барилгын материалын үзэсгэлэн дэлхийн 750 компани нэгжийг арга хэмжээндээ татан оролцуулж, 90 орчим мянган хүн үзэсгэлэнтэй танилцан, бизнесийн олон хэлэлцээ хийсэн байна. Зохион байгуулагч тал Reed корпорацын захирал Густаво Бинарди: Энэ удаагийн үзэсгэлэнд Хятадын барилгын материалын компаниуд олноор оролцсон бөгөөд орон нутгийн зах зээл өргөнөөр хүлээн авч байна гэжээ.

“Хятадын компани барилгын материалын салбарт зохих байр суурь эзэлж, ялангуяа Бразилын зах зээлд сайн орсон. Үзэсгэлэнд оролцсон Хятадын бизнес нэгжүүд бизнесийн сайхан боломж нээсний зэрэгцээ хүмүүст шинэ технологи, шинэ мэргэжлийг харууллаа. Энэ нь орон нутгийн барилгын салбарын ирээдүйн хөгжилд тун чухал юм.”

80 гаруй мянган ам дөрвөлжин метр талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд орж ирсэн хүмүүс шинжлэх ухаан технологийн өвөрмөц мэдрэмж төрүүлсэн хэдэн төрлийн угаалгын өрөөний бүтээгдэхүүнийг сонирхож байлаа. Гуанжөүгийн ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Жянь Жи Жие ХХК гэрийн гадаа байрлуулах том оврын, иллэг хийдэг усны онгоцны загвараа үзүүлжээ. Гадаад дизайн нь өвөрмөц шийдэлтэй бөгөөд ирж танилцсан, асууж лавласан хүмүүс тус бүтээгдэхүүнийг ихэд сайшааж байв. Тус компанийн захирал Чэнь Жин-Юй: Манай компани 2011 оноос эхлэн Бразилын зах зээлд орсон. Энэ удаад авчирсан бүтээгдэхүүн олон төрөл зүйлийн патентын эрх бүхий технологийн дагуу бүтээгдсэн бөгөөд мэргэжлийн лабораторийн олон жилийн судалгааны үр дүн юм гэжээ.

“Бразилд зах зээлээ өргөжүүлэх бүрэн итгэлтэй байна. Юуны өмнө орон нутгийн хэрэглэгчид тус бүтээгдэхүүнийг мэддэг тул зохих хэмжээний зах зээлийн үндэс суурьтай юм. Хоёрт, чанарын хувьд давуу талтай. Бидний үйлдвэрлэлийн ур мэргэжил, дизайн, бүтээгдэхүүний найдвартай байдал олон талаар орон нутгийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвартай юм.”

Бүтээгдэхүүнийхээ чанарт түшиглэн зах зээлийн итгэлийг олохоор шийдсэн бас нэг компани бол Фу Рун корпорац юм. Ариун цэврийн өндөр технологийн бүтээгдэхүүн тусгайлан үйлдвэрлэг тус компанийн хувьд тэд лангуугаа сайхан тохижуулж, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй төлөвлөжээ. Төслийн инженер У Жин хэрэглэгчдэд компанийнхаа гол бүтээгдэхүүн болох усны цоргыг танилцуулж байлаа. Тус бүтээгдэхүүн нь саяхан Германы аж үйлдвэрлэлийн дизайны том шагнал авчээ. Энэ усны цоргыг хялбар хийцтэй хэрнээ бие даасан цөөнгүй шинэ технологиор бүтээсэн юм хэмээн танилцуулжээ.

“Гадаад байдлыг нь шинэчилсэн төдийгүй технологийн шинэчлэлд илүү их анхаарал тавьсан. Хүрээлэн буй орчноо хамгаалах нь өнөөгийн гол чиг хандлага болсон. Жишээ нь, усны цорго эрчим хүч, ус хэмнэх чадвартай. Бидний зохион бүтээсэн технологи бол ус халаах төхөөрөмжид холбосон цоргыг зохих хэмжээгээр эргүүлэхэд усны халаалтыг ажиллуулна. Энэ нь эрчим хүчийг хэмнэнэ. Цоргоор гоожих усны хэмжээг барьж болдог. Агаар орох системээр дамжвал усны хэрэглээний 30-40 хувийг хэмнэх юм.”

У Жин үзэсгэлэнгээс хэдхэн хоногийн өмнө орон нутгийн барилгын материалын захаар очиж, тус компанийн бүтээгдэхүүнийг Европын борлуулагчид аль хэдийнээ Бразилд оруулж ирснийг харжээ. Тэрээр: “Барилгын материалын үзэсгэлэнгээр дамжин Бразил, Өмнөд Америкийн хэрэглэгчидтэй холбогдон, илүү олон бүтээгдэхүүн, шинэ үзэл ойлголтыг орон нутагт оруулж ирэхийг хүсэж байна” гэжээ.

Одоо чанар, үйлчилгээ нь үнийг орлон Хятадын бизнесменүүдийн ярианы чухал сэдэв болж, шинжлэх ухаан технологи, инновац нь Хятадын компаниуд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чухал асуудал болж, энэ нь Хятадын гадаад худалдааны шинэчлэлийн зам сувгийг бодитоор тусгажээ. Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааг дэмжих товчооны дэд дарга Хань Шэнжянь хэлсэн үгэндээ: Бүх талаар нээлттэй хөгжих шинэ төлөв байдлыг бий болгож, худалдааны хүчирхэг орон болгох бүтээн байгуулалтыг ахиулна гэж ХКН-ын XIX их хуралд дурдсан нь үнэндээ брэнд, чанар, технологи, үйлчилгээгээр гол болгосон өрсөлдөх чадварыг бүрдүүлэх явдал юм. Хятадын компаниуд аажмаар олон улсын нэр нөлөө бүхий брэндүүдтэй өрсөлдөх чадвартай болсон гэжээ.

“Манай улсын зарим компаниуд олон улсын нэр нөлөө бүхий брэндтэй нэгэн индэрт өрсөлдөж, павильоны төлөвлөлт, бүтээгдэхүүний чанарын талаар бараг ялгаагүй, хөгжингүй орны компаниудтай мөр зэрэгцэх чадвартай болсныг энэ үзэсгэлэнгээс харж болно. Брэнд, технологи, үйлчилгээгээр гол болгосон арга зам, олон улсын зах зээлээ өргөжүүлэх стратегиа баримталж чадвал Хятад улс худалдааны их гүрнээс хүчирхэг гүрэн болох хөгжлийн зорилтоо лавтай биелүүлж чадна.”

Бразилын компанитай механик электрон, барилгын материал болон хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөтгөхийг Хятад улс чухалчлан үзэж байгаа бөгөөд ирээдүйд голдуу эдгээр салбарт Хятадын компаниуд Өмнөд Америкийн зах зээлд хөл тавих боломжийг бүрдүүлэх болно хэмээн тэр ярьж байлаа.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:8
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой