Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ван И Японы гадаад хэргийн сайдтай хэлэлцээр хийв

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 15-нд Японд албан ёсны айлчлал хийж, Японы Гадаад хэргийн сайд Коно Таротай хэлэлцээр хийсэн байна.

  Ван И:

- Энэ удаа урилгаар Японд айлчилж  байгаа нь тус улс хэсэг хугацааны туршид Хятадын бодлогод нааштай байр суурьтай  байсны хариу юм. Хоёр орны харилцааг хэвийн байдалд буцааж оруулахын тулд чухал  алхам хийхийг хүсэж байна. Мөн хоёр орон цаашид дээд зиндааны хэлхээ холбоотой  байх нөхцөл бүрдүүлэх бэлтгэл ажлуудыг хийж байна. Хятад, Японы  энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жил, “Хятад Японы хамтарсан тунхаг”  нийтэлсний 20 жил, “Хятад, Япон бүх талаар стратегийн харилцан хөнгөлөлттэй  харилцааг дэмжих тухай хамтарсан мэдэгдэл” нийтэлсний 10 жилийн ой энэ онд  тохиож байна. Хоёр тал анхны зорилтоо үл умартан, үндэс сууриа бэхжүүлж, түүхээр  сургамж болгон ирээдүйг хамтдаа нээж” хоёр орны харилцааг зөв чиглэлээр тогтвортой хөгжүүлэх ёстой. Мөн Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн  зарчмын үзэл санааг мөрдөж, түүхийг зөвөөр ойлгон, хоёр орны харилцааг дахин  ээдрээтэй байдалд хүргэхгүй байхыг баталгаажуулах ёстой. Японы талын “Нэг бүс  нэг зам” бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшаах ба хоёр орны  хамтын ажиллагааны шинэ өсөлтийн чиг болгохыг хүсэж байна гэж онцолсон байна.
Коно Таро:

- Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд  Гадаад харилцааны сайд Ван И та энэ удаад Японд айлчилсан нь хоёр орны харилцааг  сайжруулахад бэлэг тэмдгийн чухал ач холбогдолтой юм. Японы тал өнөөгийн  боломжийг ашиглан хоёр орны харилцааг байнга урагш хөгжүүлэхийг хүсэж байна.  Хятадтай тогтоосон харилцаагаа Японы тал дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр орны  энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ойн боломжоор дээд зиндааны  хэлхээ холбоогоо эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, ажил  хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд  Японы тал бэлэн байна гэж онцоллоо.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://world.people.com.cn
Мэдээ үзсэн:12
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой