Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хайнань мужийн хэмжээнд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулна

Хайнань мужийн хэмжээнд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулна.

Энэ сарын 13-ны Хайнань мужийн АТИХ-ын танхимд Хайнань муж болон эдийн засгийн онцгой бүс байгуулсны 30 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо. Уг хуралд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцон үг хэлсэн байна. 

Тэрээр хэлэхдээ: Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрлэх үед, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын аугаа их ялалт байгуулах замналд эдийн засгийн онцгой бүсийг үргэлжлэн байгуулах төдийгүй сайн ажиллуулж, өндөр түвшинд хүргэх болно гэжээ. 

Ши Жиньпин: Шинэ эрин үед, Хайнань муж хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөөр гол болгож, чөлөөт худалдааны туршилтын бүс, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт байгуулж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх туршилтын бүс, үндэсний экологийн соёлын туршилтын бүс, олон улсын аялал жуулчлалын төв, үндэсний стратегийн үйлчилгээний баталгаатай бүс болон хөгжихөөр хичээж, Хятадын дүр төрх, омог сүрийг харуулж, Хятадын нэрийн хуудас болох хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ. 

Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрладаг Хайнань мужид Хайнань арал, Шиша арал, Наньша арал, Жүнша арал болон түүний эргэн тойрны усан хил харьяалагддаг. Газар зүйн байршил онцгой, Хятадын хамгийн сайн экологийн орчинтой бүс нутаг бөгөөд харьцангуй бие даасан газар зүйн байрлалтай, Хятадын хамгийн том эдийн засгийн онцгой бүс юм.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хайнань бол Хятадын өөрчлөлт нээлтийн туршилтын талбар болох өвөрмөц давуу талтай. Эн тэргүүнд нээлттэй байхыг баримталж, идэвх санаачилгатай нээлттэй стратеги хэрэгжүүлэн, нээлттэй хэлбэрийн эдийн засгийн шинэ тогтолцоонд түргэн шилжиж, бүх талаар нээлттэй байх шинэ байдлыг бий болгох хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ: 

ХКН-ын төв хорооноос Хайнань арлын бүх нутагт чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулж, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт болгон хөгжүүлэх замыг эрэлхийлж, шат дараагаар хуваан чөлөөт худалдааны боомтын бодлого, тогтолцооны системийг бий болгохыг дэмжинэ. Энэ бол Намын төв хороо гадаад дотоодын хөгжлийн чухал талыг харгалзан, гүнзгий судалгаа хийж, сайтар бодолцон, шинжлэх ухаанчаар төлөвлөж хийсэн чухал шийдвэр юм. Энэ нь манай орны гадаадад нээлттэй байдлаа өргөтгөж, эдийн засгийн даяаршлыг ахиулах шийдвэр зоригийг харуулж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Хайнаний чөлөөт худалдааны боомт байгуулахдаа Хятадын онцлогтой, Хятадын үндсэн байдал, Хайнань мужийн хөгжлийн статуст зохицуулан, олон улсын чөлөөт худалдааны боомтын тэргүүний туршлага, менежментээс суралцах хэрэгтэй гэжээ. 

Олон улсын хөрөнгө оруулагчид Хайнаньд хөрөнгө оруулан аж ахуйн нэгж байгуулахыг сайшааж, Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятадын хөгжлийн боломж, өөрчлөлт нээлтийн үр өгөөжөөс хуваалцахыг сайшааж байна гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Хайнань муж улам өөрчлөлтийг улам алсын хараагаар төлөвлөн ахиулж, тогтолцооны доголдлыг нөхөж, үйлдвэрлэх хүчийг тасралтгүй чөлөөлөн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн юм. 

Өөрчлөлт шинэчлэлийн арга барилыг эрчимжүүлж, эх баялгийг шинжлэх ухаанчаар хуваарилан, хот, хөдөө уялдан хөгжсөн систем тогтолцоог түргэн ахиулж, боловсон хүч, татвар, банк санхүү, орлогын хуваарилалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлтийг түргэтгэж, Хайнань муж олон улсын эрчим хүч, далайн тээвэр, нөөцийн бараа бүтээгдэхүүн, өмчийн эрх, хувьцааны эрх, нүүрстөрөгчийн ялгаралтын эрх зэргийн арилжааны талбар болж, тогтолцооны улам боловсронгуй систем байгуулахыг дэмжинэ гэжээ.

Ши Жиньпин Хайнань муж шинэ цаг үеийн мэдээ мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дижитал эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж, интернет, зүйлсийн сүлжээ, их өгөгдөл, хиймэл дагуулын навигацын систем, зохиомол оюун ухаан зэргийг бодит эдийн засагтай нягт уялдуулан хөгжүүлэх, олон улсын оффшор, инновацийн бизнес эрхлэх үлгэр жишээ бүс байгуулахыг дэмжинэ. Мөн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн оюунлаг удирдлагын түвшинг дээшлүүлж, Хайнаниас дэлхийн том том хотод хүрэх рейсийн онгоцны аяллын шугам нээх, улам нээлттэй хялбар оффшорын татвараас чөлөөлсөн бараа бүтээгдэхүүн худалдан авах бодлого хэрэгжүүлж, бүх жуулчдыг хамруулан, аялал жуулчлалыг ахиулах, халуун бүсийн онцлогтой, өндөр үр ашигтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх, манай улсын халуун бүсийн орчин үеийн хөдөө аж ахуйн бааз байгуулах, тэнгис далайн эх баялгийг ашиглах хүчээ нэмэгдүүлэхийг сайшаана. Хайнань мужид орчин үеийн далайн ферм байгуулах, тэнгисийн гүний шинжлэх ухаан, технологийн судалгаагаа эрчимжүүлэхийг дэмжинэ хэмээн цохон тэмдэглэжээ. Тэрээр: Хайнань муж экологийн соёлын тогтолцооны өөрчлөлтийг эн тэргүүнд турших хэрэгтэй гэсэн юм. Ши Жиньпин хэлэхдээ: 

"Хайнань мужид үндэстний экологийн соёлын туршилтын бүс байгуулж, үндэсний экологийн соёлын байгуулалтад туршлага хуримтлуулахыг намын төв хороо дэмжинэ. Эрхбиш экологийн хамгаалалтын хамгийн хатуу дүрэм тогтолцоог хэрэгжүүлж, орчин үеийн экологи, нөөц баялгийн хамгаалалтын хяналт удирдлагын тогтолцоог урьдчилан байгуулж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн туршиц цэгийн ажлыг идэвхтэй өрнүүлж, халуун бүсийн ой зэрэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах хэрэгтэй. Мөн далай тэнгисийн экологи хамгаалалтын хамгийн хатуу чанга дүрэм хэрэгжүүлж, эх газар, тэнгис далайг нэгдсэн журмаар төлөвлөсөн эко системийн сэргээлт, хамгаалалт, бохирдлоос сэргийлэн засах бүс нутгийн хэмжээний нэгдсэн механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй” гэжээ.

Ши Жиньпин: Хайнань муж ард иргэдийн амьжиргааны салбарын тогтолцооны өөрчлөлтөө түргэтгэж, олон нийтийн үйлчилгээний системээ тасралтгүй боловсронгуй болгон, нийгмийн голч байдлыг ахиулж, олон нийтийн нөөц баялгийг анхан шатны ядуу амьдралтай иргэдэд хүртээх хэрэгтэй. Мөн Өмнөд Хятадын тэнгис дэх олон улсын боловсон хүчний менежментийн туршиц цэг ажиллуулахыг төв засгийн газраас дэмжинэ гэжээ. Тэрээр:

"Гадаадын болон Хонконг, Макао, Тайваний технологийн боловсон хүчин холбогдох дүрэм тогтоолын дагуу Хайнаньд ирж бизнес эрхлэх, аж төрөх, Хятадын их дээд сургуулиудад магистр буюу түүнээс дээш эрдмийн зэрэг цол хамгаалсан гадаадын оюутан сурагч Хайнаньд ирж бизнес эрхлэхийг дэмжинэ. Хайнань муж гадаад дотоодын тэргүүний боловсон хүчний менежментийн тогтолцоог байгуулж, улам нээлттэй байр суурингаас боловсон хүчнийг зээлдэн оруулж, орон нутгийн хөгжилд түлхэц өгөхийг дэмжинэ" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо: Эдийн засгийн онцгой бүс нь өөрчлөлт шинэчлэлийн тэргүүн эгнээд явах болохоор намын удирдлага, намын байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэхэд улам их шаардлага тавьж, төв цэгц сахилга батыг хэлбэрэлтгүй баримтлан, авилгатай эцэст нь хүртэл тэмцэж, улс төрийн эрүүл орчныг бүрдүүлэх ёстой гэжээ.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:16
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой