Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

“Бүс ба зам” санаачилгыг олон улсын хамтын ажиллагааны индэр тавцан болгоно

“Бүс ба зам” санаачилгыг олон улсын хамтын ажиллагааны индэр тавцан болгоно.

“Бүс ба зам”-ын  байгуулалт баялаг амжилт тогтоож, эдийн засгийн даяарчлалын дагуу түүнийг олон  улсын хамгийн өргөн цар хүрээг хамарсан хамтын ажиллагааны индэр болгон бүтээн  байгуулах болно гэж Хятадын албан хүн 12-нд Бээжин хотноо хэллээ.  

“Бүс ба зам” санаачилгыг 5 жилийн өмнө Хятад улс дурдан гаргасан билээ. 5 жилийн турш нэгэнт  80 гаруй орон болон олон улсын байгууллага Хятад улстай хамтын ажиллагааны гэрээ  хэлэлцээр байгуулсан юм. Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан өндөрлөсөн  Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны чуулган дээр хэлэхдээ, талууд “хамтран  зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” гэсэн зарчмын дагуу ажилладаг л  юм бол “Бүс ба зам”-ыг эдийн засгийн даяарчлалын урсгалд зохицсон хамгийн  өргөн цар хүрээг хамарсан олон улсын хамтын ажиллагааны индэр болгон бүтээн  байгуулж чадах болно гэсэн юм.

Хятад улсын холбогдох  байгууллага нэгж 12-ны өдөр Бээжинд хотноо “Бүс ба зам” худалдаа хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулж, холбогдох талуудын төлөөлөгчдийг урьж түүний  хэтийн төлвийн талаар зөвшилцсөн байна. Хятадын Худалдааны яамны дэд сайд Чянь  Кэмин форум дээр танилцуулахдаа, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт нь  холбогдох улс орон болон бүс нутагт бодит ашиг тус хүртээж эхэлсэн гэжээ.  

“2013-2017 онуудад Хятад  улс бол “Бүс ба зам” дагуух улс орнууд хоорондын худалдааны эргэлт 5 их наяд  ам долларыг давж, хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалт 70 тэрбум гаруй ам  долларт хүрч, Хятадын аж ахуйн нэгжүүд зам дагуух улс орнуудад эдийн засаг  худалдааны хамтын ажиллагааны 75 бүсийг байгуулан, тухайн улс орнуудад 220 сая  ам долларын татвар төлж, 210 мянган ажлын байр хангасан юм.”
Хятадын үндэсний  хөгжил өөрчлөлтийн хорооны нарийн бичгийн даргын орлогч Жөү Шяофей хэлэхдээ, “Бүс ба зам”-ын дэд бүтцийн байгуулалт нь дэд бүтцээрээ холбогдохын тэргүүлэх  салбарын хувьд маш амжилттай ажиллаж байна. Хятад-Лаосын төмөр зам,  Жакарта-Бандунг холбосон төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Момбаст-Найрубын  төмөр зам, Гвадар боомт зэрэг нэг бүлэг бэлэг тэмдгийн чанартай төслүүд эмх  цэгцтэй хэрэгжин ашиглалтад орж байна. Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт  7600 удаа аялж, Орос, Герман, Испани, Польш зэрэг 13 орны 41 хотод хүрч байна.  Эдгээр төслүүд тухайн нутгийн хөгжлийг дайчилж байна  гэжээ.

Тэр хэлэхдээ: Хятад үгэнд галт тэрэг нэг хөдөлбөл түмэн лан шижир алт  ирдэг гэдэг. Дээр дурдсан хамтын ажиллагааны том төслүүд хамтран ажиллагч  орнуудын дэд бүтцийн болон дэд бүтцээрээ холбогдох түвшнийг ихээр дээшлүүлж,  тухай нутгийн тогтвортой хөгжлийг ахиулж, бүс нутгийн цэцэглэл хөгжил болон  иргэдийн амьжиргааг сайжруулах болно. Үүгээр барахгүй зарим төслүүд хэрэгжих  явцдаа их хэмжээний ажлын байр бий болгож, хамтран ажиллагч орон бодит ашиг  хүртсэн юм. Малайзын өмнөд нутгийн төмөр замын байгуулалтад тухай нутгийн  барилгын материалыг хэрэглэж, тухай нутгийн хөдөлмөр хүчнийг ажиллуулсан юм. Хятад Тайландын төмөр замын нэгдүгээр шатны төслийн шавар хорооны ажлыг тухай  нутгийн компани хариуцаж гүйцэтгэсэн юм гэжээ.

Хятадын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин Хятад улс дараачийн  алхамд “Бүс ба зам”-ын байгуулалтыг урагшлуулах тухай тайлбар хийсэн байна.  Тэрээр: "Бид худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны арга хэлбэрийн шинийг санаачилж, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны үйл  ажиллагаан төлөвлөгөөг хэрэгжүүлэн, ерөнхийлсөн үр ашиг сайтай, дайчлах үүрэг  бүхий цэгүүдийг бүтээхээр дамжин торгоны замын цахим бизнесээр дамжин холбогдох улс орнуудын хөгжилд хүч сэлбэн, даяарчлалд нэгдүүлэх болно. Түүнчлэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг идэвхтэй ахиулан, бүс нутгийн төрөл бүрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй улс орнуудтай хамтран өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийг байгуулах болно" гэжээ.
“Бүс ба зам” санаачилгыг Хятад улс дурдан гаргасан боловч, түүнээс үүдэлтэй хөгжлийн боломж болон ололт амжилт нь даян дэлхийнх байх болно. Хятад улс хувийн жижиг ашиг сонирхлыг тэвчиж, бусдыг гадуурхан, өөрийн хүчний хүрээг тогтоохгүй, бусдад  хүчээр тулгахгүй байх болно гэдгээ Хятад улс дахин онцолсон юм.  

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:14
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой