Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 27. Бархасвадь гараг. Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй, хөх нохой өдөр. 

                          Барилдлага: Үл тохирох
                          Шүтэн барилдлага: Нэр өнгө
                          Суудал: Мод

Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Одоо бол зөн совиндоо итгэ. Гадаадаас ирэх мэдээ адал явдлыг төлөвлөхөд урамшуулна. Зарим нь хадгаламжаа хурдан нэмэгдүүлэхийн тулд давхар ажил хийхээр шийдэж магадгүй. Байгууллагадаа сайн дурын үйлчилгээ үзүүл, тун удахгүй үүнийхээ төлөө шагнуулж магадгүй. Шөнө зүүдэнд тань ордог хүнтэйгээ уулзвал битгий гайхаарай. Зүүд долоо хоногийн дараа биелнэ. Толь зүүдэлбэл дотно харилцаа эсвэл гэрлэлтийг билэгдэнэ.

ҮХЭР (4/20-5/20)

Ямар ч ажилд туйлын анхаарал болгоомжтой ханд. Учир нь нөхцөл байдал таны бодож байснаар өөрөөр эргэж мэдэхээр байна. Энэ өдөр хүмүүст итгэл алдрах түншдээ урам хугарах явдал гарч мэдэх юм. Арилжаа наймаанд идэвхийлэн оролцохоос зайлсхий. Энэ өдөр танд өөрийн боломж бололцоог бодитоор дүгнэх зөв шийдвэр гаргахад хүнд байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр бүх зүйл таны эсрэг чиглэсэн мэт байна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Адал явдалтай хөгжилтэй байх нь таныг ажлаас тань уруу татна. Ягшсан төлөвлөгөөний оронд илүү сайхан адал явдал бодож олоход тохиромжтой цаг юм. Ямарваа нэгэн зүйлийг хийхэд цаана нь нуугдаж байсан асуудлууд гарч ирж саад болно. Хэрэв та үүнийг давж чадвал шагнал эсвэл дараа долоо хоногийн ажил нь хөнгөрнө. Авьяастай ихэрүүдийн хувьд үзэл бодол нэгтэй хүмүүсийн сонирхол хүсэл эрмэлзэл нь таныг өдөөж өгнө.

МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өдөр тутмын зуршил дасгал, хоолны дэглэмээ дахин нягтлан үзэх шаардлагатай. Өнөөдөр эрч хүч шаардсан дасгал танд таарахгүй учир амьдралын хэв маягтаа бага зэргийн нэмэлт өөрчлөлт оруулбал та хариултыг олж авах болно. Өнөөдрийн хийх ажилд тань эерэг одод тусалж байна. Та өөрийн жагсаалтад байгаа олон ажлаа гүйцэтгэнэ. Урам зоригийн тэсрэлт нь бүтээлч байдлыг ихэсгэж та дарга болон багшаасаа урам зоригийг мөн авах болно.

АРСЛАН (7/23-8/22)  

Ямар нэг гэмгүй хүнийг хэлмэгдүүлэхээс сэрэмжил. Гэрээсээ гарахаасаа сайхан хувцаслаарай. Учир нь өнөөдөр хайр дурлалтай учрах магадлалтай. Та эрч хүчээ чадах хэрээр шавх. Өөрийн хүссэн үр дүнг гарч иртэл зогсохгүйг хичээ. Ийм ч учраас та олон сайхан найз нөхдөөр хүрээлүүлнэ. Тийм болохоор хүсэл, сэтгэлийн хөдөлгөөнөөс илүү биеийн хүчний ханамжийг илүүд үзэхээс татгалз. Бусад хүмүүстэй ойлголцоход нэг их хичээл чармайлт гарахгүй ч харьцангуй үр бүтээлтэй байх ба та ийм зүйл хаана ч хэрэгтэй байдгийг мэдэх болно.

ОХИН (8/23-9/22)

Төвлөрнө гэдэг тулаантай адил та оюун ухаанаа идэвхтэй хөгжилтэй байлгаснаар ажилд саад болдог зүйлсээс хол байна. Та өнөөдөр ажилдаа маш их үр бүтээлтэй байж чадна. Гэр бүлийн дотоод асуудал ялангуяа бяцхан гишүүдтэй холбоотой асуудал тэргүүнд тавигдана. Гэр бүлийн асуудал нилээн хэцүү байх ч өгсөн авсан зүйлс тэнцүү байна. Өнөөдөр од эрхэс гоонь эрчүүдийг үдэшлэгт явах бусадтай танилцан уулзах болзоонд явахад нь зоригжуулж өгнө. Гэхдээ ажлаа цалгардуулахаас сэргийл. Таныг удирдлага тань хянаж байгааг сана.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Оюутнууд шалгалтанд бэлтгэж байгаа бол хичээлдээ илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Та өөрийн гаргасан санаачлагаа сайтар нууцлахгүй бол таны ойр дотны хэн нэгэн таны санааг өөрийн болгож мэднэ. Өнөөдөр энерги доогуур байгаа тул санаа амар тайван сууж амьдралын сайн сайхан зүйлсийн талаар бод. Эрч хүчтэй жинлүүрүүд ч биеийн эрч хүч нөөцөө дуусгахаа тэвчих хэрэгтэй. Өөрийн байр суурийг сайтар бодож үзэхэд гэмгүй. Бодолгүйгээр өгнө гэдэг тийм ч зөв сонголт биш.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Аль болох ганцаараа байхыг хичээ. ОД эрхэсийн нөлөөгөөр таны эрч хүч нэлээд буурна. Тиймээс алдагдсан эрч хүчээ нөхөж авахын тулд сайн амрахыг хичээ. Хэдийгээр бие даасан байдал чухал ч ойр дотны хайртай хүмүүсээсээ бүх асуудлаа нууцлах гэж оролдох хэрэггүй. Энэ үл ойлголцол үүсгэх болно. Хайр дурлалын харилцаа сайн байх хэдий ч хайртыгаа хардаж, хэт өмчирхөх гэснээс болж харилцаанд асуудал гарах магадлалтай. Хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөж байна.

НУМ (11/22-12/21)

Нэмэлт үүрэг, ажил хүлээж авсны улмаас найз нөхөд, хайртай хүнтэйгээр цагийг зугаатай өнгөрүүлэх хүсэл талаар болно. Шинэ ажил танд гайхалтай сайхан санагдсан ч та бусдыг амарч байх үед ажиллаж байх болно гэдгээ анзаарна. Өгсөн амлалтаа биелүүлж чадаагүй ч хэт их хүндээр тусгаж авсны хэрэггүй. Танд айж сандрах, санаа зовох зүйл огт байхгүй. Харин нөхцөл байдал өөрчлөгдөж таны айдас гэнэт алга болно. Хичээл номоо нэн тэргүүнд тавихыг хүсэж байна. Шамдан мэрийж чадваас таны үнэлгээ эрс сайжирна. Хүн хичээл зүтгэл л гаргаж чадвал үнэлүүлж чадах болно.

МАТАР (12/22-1/19)

Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй байгаа тул өнөөдөр нэлээд сонирхолтой бас дарамттай өдөр болох бололтой. Өнөөдөр танд маш том аз тохиох болно. Хэрвээ та өнөөдөр тайван бас өөдрөг байж чадвал аз таныг ивээж, таны санаачилга, төсөл төлөвлөгөө гайхалтай үр дүнд хүрэх болно. Цаг хугацаа болон мөнгөний хомсдлоос болж нэлээд таагүй дарамттай асуудал гарч ирэх бололтой. Жолооч нарыг зам дээр болгоомжтой явахыг сануулж байна. Хэчнээн их яарч байсан ч хурд хэтрүүлэх хэрэггүй. Хэт их яарснаас болж хожим нь харамсаад барахгүй нөхцөл байдалд орох болно.
ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр та эмх цэгцийг чухалчлахгүй бол эрч хүчээ дэмий үрнэ. Зарим хүмүүс өөрт нь түшиг тулгуур болох хэн нэгнийг ол, үгүй бол урьдаас тооцсон өдөр тутмынхаа зорилгод хүрч чадахгүй болно. Та ажлыг өөрөө гардан хийж, бусдыг хөндлөнгөөс оролцоход татгалзан хүндрэл учруулах боловч урагш ахина. Та нарын заримд нь ажлыг дуусгах нь маш чухал учир чармайн ажиллана. Гэвч эхлээд өөрийн даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй ба санхүүгийн зарлага нь боломжит ашгаас хэтрэх ёсгүй.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр таны байгаа оддын нөлөө аливаа ажлыг амжуулах болно. Од эрхэс эд мөнгийг билэгдэгч байрлал руу хөдөлж байгаа тул танд ихээхэн ашиг орлого авчирна. Аз ахиад л таны талд байна. Тиймээс сугалааны тасалбар худалдан ав. Хүрд эргүүлж, казинод тогло. Их бооцоо тавьсны хэрэггүй, өөрийн хэмжээнд л тогло. Гэхдээ та л ялагч болох болно. Өнгөрсөн үе рүүгээ эргэж харахын оронд одоо байгаа зүйлдээ анхаарлаа хандуул. Тодорхой ажилд томилогдохоос зүрхшээх хэрэггүй.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mnb
Мэдээ үзсэн:17
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой