Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Парис хотноо сүндэрлэх “Босоо Монгол Хүн”

БНХАУ-ын Төвийн Уран зургийн дээд сургуулийн Уран баримлын салбарын дэд профессор Шэнь Хунбяогийн “Босоо Монгол Хүн” уран бүтээлтэй танилцаарай.

Шэнь Хунбяо ба “Босоо Монгол Хүн” 

Нэгэн аварга том хүрэл хөшөө Парис хотын “Rue Soufflot” гудамжинд байрлах “Pantheon” дуганы үүдэнд сүндэрлэж, хотын иргэд, жуулчид, оюутнуудын анхаарлыг татаж байна хэмээн “LE FIGARO” сонин олон жилийн өмнө мэдээлж байсан аж. Энэхүү баримлын тухай олон олон сонирхолтой баримтуудыг хараад энэ тухай мэдээлэл цуглуулан та бүхэндээ сонирхуулахаар шийдсэн билээ.  

“Pantheon” дуганы үүдэн дэх “Босоо Монгол Хүн”

Дөрвөн метр өндөртэй энэхүү баримлыг Хятадын Төвийн Уран зургийн дээд сургуулийн Уран баримлын салбарын дэд профессор Шэнь Хунбяо 2009 онд анх бүтээж байсан бөгөөд “Босоо Монгол Хүн /Мэн Гү Рэнь Жань/” нэртэй энэхүү баримлыг өмнө нь Бээжин Их Сургуульд дэлгэн, хүмүүсийн ярианы төвд орж байсан түүхтэй юм байна.

Шэнь Хунбяо 2007 онд Франц улсын Сорбонн Их Сургуулиас Дүрслэх урлагийн мэргэжлээр докторантын зэрэг хамгаалсан ба “Pantheon” дуганы үүдэнд байрлах түүний энэхүү уран бүтээлийг Сорбонн Их Сургууль мөнхөд хадгалан үлдээхээр шийдсэн байна. Харин “Босоо Монгол Хүн”-ийг Сорбонн Их Сургуульд нүүлгэлгүй, энд нь үүрд байрлуулах тухай саналыг асар олон интернет ашиглагчид тавьж байсан юм.  

Шэнь Хунбяо уг уран бүтээлийнхээ тухай хэлэхдээ:

- Монгол хүнийг хүндлэн биширдэг сэтгэлээ энэхүү уран бүтээлээрээ тодруулсан. Мөн “Босоо Монгол Хүн”-ийг харсан хүн бүгд төв шударга хүн болохоор хичээгээсэй гэсэн зорилго тавьж байсан юм. Өөрөөр хэлбэл уг бүтээлийн маань утга учир нь монгол хүний чин үнэнч, төв шударга, тэвчээртэй, багтаамжтай зан чанарыг тодруулахад байгаа юм гэжээ. Мөн түүний энэхүү уран бүтээлийг сүүлийн жилүүдэд олон олон газарт байрлуулах болжээ.  

Бээжин Их Сургуулийн хүрээн дэх “Босоо Монгол хүн”

Бээжин Их Сургуулийн дэргэдэх Гуан Хуа Менежментийн дээд сургуулийн хүрээнд байрлах “Босоо Монгол хүн”-ий тухай Шэнь Хунбяо хэлэхдээ:

- Эрч хүчний бэлгэ тэмдэг болно. “Оюун билэг бол эрч хүч” хэмээх утга учрыг сургуулийн хүрээнд түгээн дэлгэрүүлэхийг зорьсон. Нүцгэн баримал босгодгийн учир нь эрх чөлөөтэй сэтгэхийг уриалсан санаатай гэж тайлбарлажээ.

Алибаба группын хүрээнд байрлах “Босоо Монгол хүн”

Мөн Алибаба группийн хүрээнд байрлах “Босоо Монгол хүн” нь нээлттэй, багтаамжтай бодлогыг бэлгэдэн, уг группийн зорилготой нийцдэг аж.

Шэнь Хунбяогийн уран бүтээл "Халиун морь" 

Шэнь Хунбяо 1968 онд БНХАУ-ын Ляонин мужийн Шэнь Ян хотод төржээ. 1993 онд тэрээр Төвийн Уран зургийн дээд сургуулийн Уран баримлын салбарт лектороор ажиллах болсон байна. Шэнь Хунбяо олон жилийн турш Бээжин, Парис, Монгол Улсаар явж байжээ. Үзэмчин нутгаар өөрийн уран бүтээлийн эх сурвалж болгодог байна. Монгол хүнээр сэдэв болгосон түүний нэгэн цуврал уран баримлууд нь монгол хүн болон тэдний амь насны эрч хүчийг тодруулан, ертөнцөд оршин амьдрахын төлөөх зүтгэл тэмцлийг нь өгүүлдэг байна. 

Шэнь Хунбяогийн уран бүтээлээс:

/Зургийг интернетээс/

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:101
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой