Галт тэрэг амжилттай зорчих болсон нь Хятад, Европын чиглэлийн Эрээн хот боомтоор өнгөрөх галт тэрэгний шугам 22 болж нэмэгдсэнийг харуулж байна.
Тус галт тэрэг нь 41 чингэлэгтэй, 1066 тонн хүндтэй, 2.591.2 сая ам.долларын өртөгтэй модон материал голлон ачна. Галт тэрэг Оросын Taltsy-аас гарч Эрээн боомтоор дамжин өнгөрөөд Чин Дао гарамд гаалийн бүрдүүлэлт хийж Хуан Дао боомтод хүрдэг. Энэхүү Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугам 3150 км урттай, 10 өдөр аялдаг.
Эрээн боомт Хятадын Монгол Улстай нэвтрэх цорын ганц төмөр замын боомт юм. Тэрээр Үндэстний хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан “Хятад- Европ чиглэлийн галт тэрэгний бүтээн байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө 2016-2020 он”-оос Хятад, Европ чиглэлийн галт тэрэг “нэвтрэх” цорын ганц боомтоор тогтоосон байна. Энэ жилийн 03 дугаар сараас хойш Эрээн хотын төмөр замын боомтоор дамжин өнгөрөх гал тэрэгний тоо хурдтай нэмэгдэхийг дагаад урд өмнө Taltsy-Кнь Жүө хотын Нань Кан чиглэлийн галт тэрэг, Taltsy- Шань Дүн мужийн Линь-И хот чиглэлийн галт тэрэг, Inya- Нань Жин чиглэлийн галт тэрэг, Taltsy- Хуан Дао гарам чиглэлийн дөрвөн шугам нэвтэрсэн байна.