Хятад улс хоёр хиймэл дагуулыг хөөргөв

Хятад улс хоёр хиймэл дагуулыг хөөргөв.

2018 оны 02-р сарын 12-ны 13 цаг 03 минутад Хятадын Шичан дэх хиймэл дагуул хөөргөх төвт Чанжэн-3 Б зөөгч пуужинг ашиглан, 28, 29-р Бэйдөү GPS хиймэл  дагуулыг амжилттай хөөргөсөн байна.

Энэ хоёр хиймэл дагуул бол Хятадын Бэйдөү-3 төслийн 5, 6-р сүлжээнд холбогдсон хиймэл дагуул юм. Энэ удаад тус төсөл 3 дахь удаа дэлхийн сүлжээнд холбогдсон хиймэл дагуулыг хөөргөж байгаа юм.

Гурван цаг гаруй ниссэний дараа хиймэл дагуул товлосон тойрог замдаа орсон бөгөөд угсрах шалгалт, туршилтын үнэлгээ хийж, үүнээс өмнө хөөргөсөн  Бэйдөү-3-ын дөрвөн GPS хиймэл дагуултай холбогдон ажиллуулах болно.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:3
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой