Архи уусны дараа анхаарах зүйлс

Архи уусны дараа анхаарах зүйлс

Хэвтмэгц унтах

Архи элгээр дамжин биед шингэнэ. Архи уусны дараа шууд унтахад шинэ хуучны солилцоог удаашруулж элгэнд муугаар нөлөөлж, сэрж чадахгүй байж мэднэ. Энэ тохиолдолд хажууд нь хань болж 2 цаг тутамд дуудан сэрээж бага зэрэг ус уулгах хэрэгтэй.  

2. Усанд орох

Хүйтэн халуун усаар биеэ угаах буюу усанд орж болохгүй. Халуун ус болон халуун ууранд орох нь согтуу байдлыг улам хүндрүүлж бөөлжих буюу толгой дүүрдэг. Хүйтэн усаар угаах нь судасны лугшилтад сэдэлт өгч ханиалгах буюу судас хагарах аюултай байж мэднэ.

3. Архи сэргээх эм уух

Энэ нь хэдийгээр түр хугацаанд архи сэргээх боловч үнэндээ архи сэргээх цагийг улам уртасгана. Иймээс ус, ундаа ууж сэргээж болно.

4. Кофе, өтгөн цай, хүйтэн ундаа хэтэрхий их уух

Архи уусны дараа кофе уух нь ус дутагдах байдлыг улам илүү хүндрүүлнэ. Өтгөн цай уухад их хөөрдөг тул зүрх бөөрөнд тусгүй. Хүйтэн ундаа уух нь хүний бие спирт шингээх явцыг хурдасгаж, хурдан чанартай ходоодны үрэвслийг үүсгэж мэднэ.

5. Салхинд гарах 

Энэ нь цусны эргэлтийг хурдасгаж, биеийн илчийг бууруулж, улам согтууруулж, толгой эргэх, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч мэднэ.

6. Халуун буулгах эм уух

Энэ нь элэг зүрхний үрэвслийг үүсгэх буюу үүрдийн шархлааг бий болгож мэднэ. Хэрэв заавал уух шаардлагатай бол архи уусны дараагийн өдөр нь ууж болно.

7. Ширүүн хөдөлгөөн хийх

Архи уусны дараа ширүүн хөдөлгөөн хийвэл ус дутагдах шинж тэмдэг илэрнэ. Ялангуяа усанд шумбаж сэлж болохгүй. Ингэснээр толгой эргэх, булчин шөрмөс татах зэрэг хэвийн бус шинж тэмдэг илэрнэ.

  Жил цагаан сараар архи дарснаас татгалзаарай, ИРГЭД ЭЭ !

Найруулагч:М.Банди
Эх сурвалж:Эрээн вичат
Мэдээ үзсэн:11
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой