Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Цагаан сар цуврал: Сар шинийн өмнөх бэлтгэл

Сар шинийн өмнөх бэлтгэл

Хахир хатуу өвлийг давж хүсэн хүлээсэн урин дулааны улирлыг цагаан сар тээн ирж, хүн бүрт нэг нас, аз хийморь, санаж мөрөөдсөн үйлс нь бүтэх тэр өгөөмөр цагийг ургах нартай хамт золгуулдаг билээ.

Хавар бол малчин монголчуудын их найдлагын улирал. Өвөл нь онд мэнд орж, урин хавар ирэхэд мал дэлэгнэж, цагаан идээ дэлгэрч, байгаль цагийн ивээл дор бусад нь болно, бүтнэ хэмээн монголчууд бэлгэшээн ярьдаг. Иймээс цагаан сар болох хугацааг эртнээс тогтоож өмнөх намраас эхлэн эсгийгээ хийж, арьсаа элдэж, гурилаа тээрэмдэн, идээ цэгээгээ базаан, өвөлжөө бууцаа сэлбэн, идшээ хийж, сар шинийн өмнө гол ажлаа нугалан орон гэрээ тохинуулдаг.

Өвлийн шөнийн тавиунд үлгэрч, туульчдаа тойрон сууж бууз, баншаа чимхэж, өдрийн сайнд хэвийн боовоо хийж, ууцаа чанана. Хийсэн бууз нь будаа шиг арвин, хэвийн боов нь бурам шиг амттай, чанасан ууц нь тэгш сайхан болж баярын идээ бүрдэнэ.

Үйлэнд уран бүсгүйчүүд нарийн хурган дотор эгнүүлж торгон дээлийн өнгөнд товч шилбийг нь тааруулана. Эрчүүд өвлийн адаг сарын сүүлчээр унах морьдоо нар дагуулан уяж хааяа хөлөргөж, дэлийг засч хуурай өтөг бууцан дээр сойж, оёсон дээлээ, овоодой үнэгэн лоовуузаа гадаа дэлгэж өнгө дотрыг нь сэргээдэг. Сойгдож шавхарсан морьд нүд нь гэрэлтэн, арьс нь өнгө орж чилгэр болоод дөрвөн хөл дээрээ тэгш зогсох агаад энэ үед дэлийг нь засч уран товруу хазаар, улаан дэвстэй мөнгөн тоногтой эмээлээ тохоод харахад монгол морины үзэсгэлэн сая тодрох ажгуу. Энэ үеэр гүү морь унахгүй, гүзээ мах идэхгүй гэж ярьдаг байлаа.

Зохиогч:Н.Бадарч
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:http://www.trends.mn
Мэдээ үзсэн:26
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой