Нохойн үзэсгэлэн зохион байгуулав

Нохойн үзэсгэлэн зохион байгуулжээ.

“Миний нэг өдөр” нэртэй нохой жилийг угтсан, нэгэн сонирхолтой үзэсгэлэн Шанхай хотын Шинжлэх ухаан, технологийн газарт өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд нээлтээ хийжээ. Үзэсгэлэнгээр иргэдэд гэрийн тэжээвэр нохойн үүсэл гарал болон гаршуулах, нохойн зан байдал, сэтгэл хөдлөл зэргийн талаар мэдлэг олгосон байна. 

Мөн энэ үеэр Цагаан сарын баярын уламжлалт соёл хийгээд шинжлэх ухааны үзэл баримтлалыг үзэсгэлэнд оролцогчдод танилцуулжээ. Үйл ажиллагааны үеэр хоёр “амралтаа авсан” шалгагч нохой үзэгчдийн өмнө алхан, үзүүлбэр үзүүлж, үзэсгэлэнг улам сонирхолтой болгосон аж.

Найруулагч:Б.Ариухан
Эх сурвалж:cctv.com
Мэдээ үзсэн:5
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой