Төрийн зөвлөлийн ажлын зөвлөгөөн болов

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 02 дугаар сарын 07-ны өдөр Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулсан байна.

БНХАУ-ын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хурлын үеэр

Хурлаар БХАТИХ-ын төлөөлөгчдийн санал, УТЗЗ-ний гишүүдийн дэвшүүлсэн санал санаачилгын тухай тайланг сонсоод, хуулийн дагуу шинжлэх ухаанч, ардчилсан шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах, засгийн газрын ажлын түвшнийг ахиулах, зах зээлийн өр төлбөрийг хувьцаанд шилжүүлэх зэрэг аргаар аж ахуйн нэгжийн тээгийг багасгах байршуулалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөгжлийн чанар чансааг сайжруулахыг онцолжээ.

Хурлаар мөн ХКН-ын ХIХ их хурлын зорилго зорилт, төв хорооны эдийн засгийн ажлын хурлын байршуулалтыг нухацтай хэрэгжүүлж, зах зээлийн, хуулийн арга барилаар аж ахуйн нэгжийн тээгийг тогтвортой багасгах нь ханган нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих чухал үүрэг бөгөөд эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөгжлийн чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Дараачийн шатанд, төрийн өмчийн аж ахуйн нэгжээр гол болгосон, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлт, хэт үйлдвэрлэл, өртгийг буруулах зэрэг арга хэмжээг нэгтгэн, тээгийг улам багасна. Тухайлбал: Нэг, компаниудын цэгцлэлтийг сайжруулж, төрийн өмчийн хөрөнгө, өр төлбөрийг хязгаарлах механизм байгуулж, хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулагчдыг татах замаар хөрөнгийн өсөлтийг дэмжиж, холимог өмчлөлийн шинэчлэлийг ахиулах. Хоёр, аж ахуйн нэгжийн өр төлбөрийн бодлогыг боловсронгуй болгож, холбогдох аж ахуйн нэгжүүдийн дампуурлын тогтолцоог бий болгон, дампуурлын хэргийг түргэн шуурхай судлах. Гурав, нийгмийн хөрөнгийг хувьцааны хөрөнгө болгох зам сувгийг өргөтгөх хэрэгтэй хэмээн онцолжээ. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:5
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой