Ши Жиньпин, Ли Кэчян нар Нидерландын хаантай уулзав

Хоёрдугаар сарын 7-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт Жун Нань Хайд Нидерландын хаан Виллем Алехсандар, хаан хатан Макшиматай уулзав.

Ши Жиньпин, Хятадын уламжлалт цагаан сарын үеэр Нидерландын хаан хатны хамт Хятад улсад айлчилж буйд бид маш баяртай байна. 2014 онд миний бие Нидерландад айлчлах үеэр тантай Хятад, Нидерландын ажил хэрэгч нээлттэй тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны шинэ статусыг тодорхойлж, хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тогтоосон юм. Хятад Нидерландын харилцаа шинэ гараанд олон хөгжлийн боломж нүүрлэж байна. Шинэ нэгэн онд хоёр орон "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулахаар дамжуулж харилцан ашигтай олон хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт итгэж байна гэв. 
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян мөн Ардын хурлын танхимд Нидерландын хаантай уулзжээ. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:24
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой