Хөдөө тосгоны авто замын нийт урт 4 сая километрт хүрэв

Хоёрдугаар сарын 07-нд Бээжин хотноо Хятадын тээврийн яамны сайд Ли Шяопэн: Эдүгээ Хятадын хөдөө тосгоны авто замын нийт урт 3 сая 960 мянган километрт хүрч, хот суурины 99 хувьд авто зам тавьсан гэжээ.

Тээврийн асуудал нь Хятадын хөдөө тосгоны эдийн засгийн  хөгжлийг хязгаарлах хүчин зүйл болсоор ирсэн юм. Хөдөө тосгоны авто замыг  байгуулах нь тариачдын ядуурлаас ангижран чинээлэг амьдралтай болох явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд, Хятад улс хөдөө тосгоны авто замын бүтээн  байгуулалтыг идэвхтэй хийж, хамгаалсаар ирсэн юм.

Ли Шяопэн танилцуулахдаа, сүүлийн 5 жилд Хятад улс хөдөө тосгонд нийт 1 сая 270 мянган км авто замыг шинээр байгуулсан. Хөдөө тосгоны авто замыг хурдтай байгуулах явцад, менежментийн засвар үйлчилгээ, үйл ажиллагаа бүрэн бус, хэсэг авто замын бүтээн байгуулалтын чанар чансаа муу зэрэг асуудал оршиж байна  гэжээ. 

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Хятадын Олон Улсын Радио  
Мэдээ үзсэн:9
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой