Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ши Жиньпин, Путин нар мэндчилгээ дэвшүүлэв

Синьхуа агентлагийн мэдээ: Хоёрдугаар сарын 07-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар БНХАУ, ОХУ-ын орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны жилийн нээлтийн ёслолд тус тус мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин: - БНХАУ, ОХУ хоёр хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр оны ард түмэн урт хугацааны нөхөрлөлийн суурьтай. Орон нутгийн хамтын  ажиллагаа бол хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны чухал хэсэг юм. Ерөнхийлөгч Путин бид хоёр 2018-2019 оныг БНХАУ, ОХУ-ын орон нутгийн хамтын ажиллагааны он  болгохоор тогтсон. Энэ нь хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж,  боломж нөхцөлийг нэмэгдүүлэн, орон нутаг, мөн аж ахуйн нэгж, иргэд бүгдээрээ  хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд гар бие оролцож, хоёр орны харилцааны  тогтвортой, эрүүл хөгжилд ач холбогдол үзүүлэх болно гэдэгт би итгэж байна  гэжээ.

Путин: ОХУ, БНХАУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа эрчтэй хөгжиж, хоёр талт хамтын ажиллагааны цар  хүрээ тасралтгүй өргөжиж, хамтын ажиллагааны агуулга ч нэмэгдсээр байна. Орон нутгийн хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны чухал хэсэг юм. Хоёр тал орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны он хэмээх механизмын хүрээнд хөрөнгө оруулалтын уулзалт, худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа, форум, урлагийн наадам, харилцан айлчлал зэрэг 100 арга хэмжээ зохион байгуулах болно. ОХУ, БНХАУ-ын орон нутгийн хамтын ажиллагааны он нь хоёр орны олон салбар  дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэн, орон нутгийн хамтын ажиллагааны илүү их боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна  гэжээ.

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Хятадын Олон Улсын Радио
Мэдээ үзсэн:71
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой