Англи хэлний вэб сайтын нээлтийн ёслол болов

Өвөр Монголын англи хэлний вэб сайтын нээлтийн ёслол боллоо.

ХКН-ын ӨМӨЗО-ы Суртал ухуулгын хэлтэс, Хятад улсын Өдрийн Сониноос зохион байгуулсан Олон улсын мэдээ мэдээллийн стратеги бодлогын хамтын ажиллагааны гарын үсэг зурах ёслол болон Өвөр Монголын англи хэлний вэб сайтын нээлтийн ёслол 02 дүгээр сарын 3-нд боллоо.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулах хэлтсийн дарга Бай Юйган, Хятад улсын Өдрийн сонины ерөнхий найруулагч Жөү Шүчүнь нар гарын үсэг зурах ёслолд оролцож, англи хэлний сайтын нээлтийн ёслолыг хийсэн байна.

Талууд удаан хугацааны турш хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, Хятад улсын Өдрийн  Сонины оюуны брэндийн арга зам, Өвөр Монголын соёл, газар зүйн байрлалын давуу талыг уялдуулж, харилцан тусалж, давуу талаа хамтдаа ашиглаж, хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж, онцлог бүхий брэндийг бий болгож, гадаад ухуулгын хамтарсан хүч болгож, олон улсын мэдээ мэдээллийн хамтын ажиллагааны илүү уудам саруул орон зайг нээж, гадаадын уншигчдад Өвөр Монгол Хятад улсын умардын үзэсгэлэнт сайхан оронг бүтээн байгуулсан ололт амжилтыг танилцуулж, улмаар ӨМӨЗО-ы өвөрмөц онцлог бүхий соёлын гайхамшгийг харуулан дэлгэж, “Үзэсгэлэнт сайхан орон бүтээн байгуулж, Хятад улсын агуу их мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-д олон улсын яриа хэлэлцээрийн орчин бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

ӨМӨЗО-ы англи хэлний сайтад Хөххотын англи хэлний сайт, Бугат хотын англи хэлний сайт, Ордос хотын англи хэлний сайт, Солонго англи хэлний сайт зэрэг сайтууд багтаж байгаа юм. Дээрх мэдээллийн сайтууд ӨМӨЗО-ы мэдээ мэдээллийн цар хүрээг тэлж, гадаадад сурталчлах мэдээ мэдээллийн үр ашгийн шинэ хөдөлгөх хүчийг нэмэгдүүлж байна.

Зохиогч:Бэлтгэсэн: Т.БУЯНХИШИГ
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:153
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой