Дарга Ши Жиньпин Их Британий Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

Дарга Ши Жиньпин Их Британий Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсан байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин 02-р сарын 01-ний өдөр Их Британий Ерөнхий сайд Тереза Мэри Мэйг хүлээн авч уулзахдаа:

  - Англи улс бол БНХАУ байгуулагдахыг хамгийн түрүүнд зөвшөөрсөн барууны улс юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа нь олон цар хүрээнд амжилттай явагдаж байна. Шинэ цаг эринд Хятад улс Их Британитай хамтдаа Хятад, Английн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг дэмжиж, хоёр улсын ард иргэдэд нэн олон сайн сайхан үр бүтээмж авчирч, дэлхийн хөгжил цэцэглэлт, амар тайванд нэн их хувь нэмэр оруулахдаа таатай байна.

Найруулагч:Солонго мэдээллийн төв
Эх сурвалж:СRI
Мэдээ үзсэн:225
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой