Аж үйлдвэрийн нэмүү өртөг улам өсөв

30-нд Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй:

2017 онд Хятадын аж үйлдвэр, эдийн засгийн эргэлтийн ерөнхий байдал тэнцвэртэй, тогтвортой байж, чухал үзүүлэлт илэрхий сайжирч, ерөнхий байдал төсөөлснөөс илүү байлаа. Анхны тооцоогоор, 2017 онд Хятадын аж үйлдвэрийн нэмүү өртгийн ерөнхий хэмжээ 28 их наяд юаньд хүрч, ДНБ-ий 33.9 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.54 нэгжээр дээшилсэн гэжээ.

 

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2017 онд томоохон аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтийн хурд 6.6 хувьд хүрч, сүүлийн гурван жилийн  хамгийн сайн түвшинд хүрч, 2015 оныхоос 0.5, 2016 оныхоос 0.6 нэгжээр илүү  гарчээ. Эдгээр нь аж үйлдвэр эдийн засгийн эргэлтийн дараагийн шатны хөгжилд бат бэх үндэс суурь тавьжээ.


 

Мөн 2017 онд аж ахуйн нэгжийн ашгийн өсөлтийн хэмжээ 2013 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч, жилийн орлого нь 20 сая юаниас давсан томоохон аж үйлдвэрийн бодит орлогын ерөнхий хэмжээ 2016 оныхоос 21 хувиар өсөж, 12.5 нэгжээр дээшилсэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:316
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой