Үлгэр жишээ бүсийн бүтээн байгуулалтыг эрчимтэй хөгжүүлж байна

Саяхан, Хятадын засгийн газар тусгай баримт бичиг нийтэлж, Үндэсний хөдөө аж ахуйн дээд технологийн салбарын үлгэр жишээ бүсийн бүтээн байгуулалтын хөгжлийг дэмжих тухай дурдсан байна.

Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд түшиглэн, Хятадын хөдөө аж ахуйн хөгжилд саад учруулж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн түвшнийг дээшлүүлж, 2025 он гэхэд үндэсний хөдөө аж ахуйн салбарын дээд технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүс  байгуулна хэмээн тус баримт бичигт тодорхойлжээ.
29-нд Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн мэдээ нийтлэх хурлын үеэр, Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны дэд сайд Шүй  Наньпин: Хятадын тариалангийн газрын 7 хувь нь дэлхийн хүн амын 21 хувийг тэжээж, Хятад улс үр тарианы зорилтоо үндсэндээ биелүүлж, хүнсний бие даасан байдлыг хангаж байна. Энэ нь асар том үр дүн ч үе шатны шинжтэй бэрхшээл, сорилт тулгарч байна. Үүнийг хөгжсөн орнуудтай харьцуулбал, хөдөө аж ахуйн өрсөлдөх хүчин зохих хэмжээгээр зөрөөтэй байна. Хөгждөөр тааруухан орнуудтай харьцуулсан ч давуу талаа аажмаар алдаж байна. Үлгэр жишээ бүсийн бүтээн байгуулалт нь дэвшилтэт технологийн хэрэглээг ашиглах замаар, хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэй гэжээ. 

Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:430
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой