ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын санал зөвлөмжийг хянан шалгах зөвлөл 14 саналыг их хурлын саналаар батлан тогтоов

ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын санал зөвлөмжийг хянан шалгах хурал 01 дүгээр сарын 28-ны үдээс хойш хуралдсан байна.

Тус хурлаар төлөөлөгчдийн гаргасан 14 саналыг ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын санал зөвлөмжөөр батлан тогтоосон байна.

Их хурлын тэргүүлэгчдийн багийн байнгын тэргүүлэгч, санал зөвлөмжийг хянан шалгах зөвлөлийн дарга Лянь Сү хурлыг даргалжээ.

ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын хугацаанд хууль тогтоолын дагуу төлөөлөгчид өөрсдийн үүргээ маш сайн биелүүлж, тогтсон хугацаанаас өмнө (01-р сарын 27-ны 12:00 цагаас өмнө) 10 дээш төлөөлөгчийг оролцуулан нийтдээ 41 саналыг хүлээн авсан байна. Санал зөвлөмжийг хянан шалгах зөвлөлийн гишүүд “ӨМӨЗО-ы уламжлалт айл тосгоныг хамгаалах дүрэм” зэргийг хамарсан 14 саналын нөхцөл байдал бүрэн, тодорхой төлөвлөгөөтэй, хуулийн төсөлд заасан нөхцөлийн дагуу байна хэмээн үзээд их хурлын санал болгон баталсан байна.

Өнөөдрийг болтол АТИХ-ын Нарийн бичгийн газар нийт 589 төлөөлөгчдийн санал, зөвлөгөө, шүүмжлэлийг хүлээн авчээ. Эдгээр санал зөвлөгөө нь ӨМӨЗО-ы Намын хорооны томоохон стратеги бодлогын хэрэгжилт, ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн бүх салбаруудын хөгжлийг бэхжүүлэх, ардчилал болон хууль дүрмийн бүтээн байгуулалтын ахицыг хурдасгах, ардын амьжиргааг сайжруулах зэрэг олон талын агуулгыг хамарсан байна.

ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хороо хурлын дараа хүлээн авсан санал зөвлөгөөнүүдэд зохицуулалт хийж, холбогдох бусад байгууллагууд зохих дүрмийн дагуу анхааралтай хянан шийдвэрлэх бөгөөд 3-6 сарын хугацааны дотор төлөөлөгчдөд хариу өгөх аж.

 

Зохиогч:САРАНТУЯА
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:494
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой