“Хоёр чуулган”-ны том бэлэг

“Ши Жиньпиний төрийг засаж, засаг барих тухай ярьсан нь”, “Ши Жиньпиний долоон жилийн сэхээтэн амьдрал” хэмээх хоёр номыг төлөөлөгч, гишүүдэд үнэ төлбөргүйгээр өгөхөөр болжээ.

Хөххотын Жинь Жян олон улсын буудлын нэгдүгээр давхарт байрлуулсан Өвөр Монголын номын сангийн үйлчилгээний газрын олон ном сэтгүүлийн дунд“Ши Жиньпиний төрийг засаж, засаг барих тухай ярьсан нь”, “Ши Жиньпиний долоон жилийн сэхээтэн амьдрал” хэмээх хоёр ном онцгойрч байв. Тус хоёр номыг төлөөлөгч, гишүүдэд үнэ төлбөргүйгээр өгөхөөр болжээ.

Энэ жил Өвөр Монголын номын сангийн бүх үйлчилгээний газарт ӨЗО-ы Намын хорооны ухуулах хэлтсээс тусгай номын тавиур гаргаж, төлөөлөгч, гишүүдэд зориулан “Ши Жиньпиний төрийг засаж, засаг барих тухай ярьсан нь” зэрэг номыг хадгалжээ. Энэ удаагийн ном бэлэглэх үйл ажиллагаа нь төлөөлөгч, гишүүдийн Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санааны сургалтыг ахиулах, ХКН-ын XIX их хурлаар тогтоосон чухал том шийдвэрт бодлого төлөвлөлтөд нэгдэж, тэмцэх зорилтыг биелүүлэхэд оюун ухаан, хүч чадлаа идэвхтэй өргөхийг зорилго болгохыг уриалсан болно. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:463
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой