Шинэ үеийн ”Үлгэр жишээч өөртөө засах орон”-ыг бүтээн байгуулах хэрэгтэй

Бү Шялинь: Шинэ үеийн ”Үлгэр жишээч өөртөө засах орон”-ыг бүтээн байгуулах хэрэгтэй.

Нэгдүгээр сарын 25-нд ӨМӨЗО-ы Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨЗО-ы тэргүүлэгч Бү Шялинь УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII хугацааны хорооны анхдугаар хуралд урилгаар оролцож буй хүмүүс, үндэстний цөөнхийн төлөөлөгчид, шашны, нам бүлгийн бус хүмүүсийн төлөөлөгчидтэй ярилцах хуралд оролцов. Мөн соёл урлагийн, хэвлэл мэдээллийн, спортын салбарын төлөөлөгчийн баг хуваасан ярилцах хуралд оролцож, гишүүдийн Засгийн газрын ажлын тайлангийн санал зөвлөгөөг сонссон байна.

Гишүүдийн санал бодлыг сонсож, Бү Шялинь хэлэхдээ: Үндэстний цөөнхийн ууган ӨЗО болсны хувьд бид Хятад улсын иргэдийн хамт сэтгэл нэгдэн, амьдралаа баян чинээлэг болгох түүхэн цаг хугацааг өнгөрүүлсээр ирэв. Бид тэргүүнд явж, орчин үеийн”Үлгэр жишээч өөртөө засах орон”-ыг бүтээн байгуулах хэрэгтэй. Бид итгэл, хариуцлагатай байх хэрэгтэй. Ши Жиньпин дарга шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдлага болгон ”Дөрвөн итгэлийг бататган” үндэстнүүдийн ард түмэн, ах дүүс мэт ойр дотно, харилцан туслах шилдэг уламжлаа харуулж, өөрчлөлт нээлтийг өргөтгөн, салбаруудын шинэ цаг үеийн хөгжлийн шинэ хуудсыг бичиглэх хэрэгтэй гэв.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:500
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой