Ли Жя: Хөгжлийн итгэлээ нэмэгдүүлж, үүргийн хэрэгжилтийг дэмжих хэрэгтэй

ӨМӨЗО-ы Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Ли Жя 01 дүгээр сарын 24-ний үдээс хойш Улаанхад хотын ардын төлөөлөгчдийн багийн гишүүдийн хамт ӨМӨЗО-ы “Засгийн газрын ажлын тайлан”-г хянан зөвлөсөн байна.

      

Гишүүдийн яриаг хянамгай сонсоод Ли Жя энэ удаагийн “Засгийн газрын ажлын тайлан” өнгөрсөн хэдэн жилийн ӨМӨЗО-ы тогтоосон амжилтуудыг үнэн шударгаар дүгнэн, ирээдүйн зорилт тодорхой, бодит байдалд нийцсэн, ард түмний хүсэл мөрөөдлийн дагуу урам зориг хайрласан сайн тайлан болсон гэж онцолсон байна.

Тэрээр, 2017 он бол ӨМӨЗО ХКН-ын XIX их хурлын үзэл санааны дагуу ажиллаж, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхээр хөдөлгөх хүч болгосон жил болно. Бид тогтвортой хөгжлийн байдлыг баталж, урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжин, өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж, бүтцийг зохицуулж, ардын амьжиргааг сайжруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ерөнхий төлөвлөгөө тогтоож, эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой, эдийн засгийн бүтэц тасралтгүй сайжирч, чанар, үр ашгийн түвшин дээшилсэн эдийн засаг, нийгмийн ерөнхий хөгжлийн байдлыг бий болгосон бөгөөд баталсаар ирсэн гэсэн байна.

Хойшдын 5 жилд ялангуяа 2018 онд бид хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж, үргэлжлэн урагшилж, шаргуу ажиллан Төв Засгийн газрын төрийн бодлогыг сайн хэрэгжүүлж, ӨМӨЗО-ы батлан тогтоосон төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд хичээн зүтгэж, өндөр чанартай хөгжлийг дэмжихийн төлөө хичээн ажиллах ёстой гэжээ.


 

Зохиогч:ЖИНЬ ЧУАНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:471
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой