Ганц талаасаа худалдааг ивээх үзэл хэрэгжүүлэхийг эсэргүүцнэ

ХОУР-ын мэдээ:

Нэгдүгээр сарын 23-нд БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай сэтгүүлчдэд АНУ-ын Засгийн газар Хятадын холбогдох бүтээгдэхүүнээс өндөр татвар хураамж авч буй асуудалд холбогдуулан ярилцлага өгөхдөө: Ганц талаасаа худалдааг ивээх ямарваа үзэл хэрэгжүүлэхийг Хятадын тал эсэргүүцэх бөгөөд арга хэмжээ авч хууль ёсны эрх ашгаа хамгаална  гэжээ.

Тэрээр: Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа харилцан ашигтай хамтдаа хөгжиж байна. Хоёр тал тодорхой үйлдвэрлэл, бүтээгдэхүүний асуудлаар санал зөрөлдөөнтэй  байгаа ч хоёр орны эдийн засаг нягт харилцаа холбоотой байна. Жишээлбэл, зарим бүтээгдэхүүнийг Хятадад эсвэл Америкт үйлдвэрлэж байгаа эсэхийг тодорхойлоход улам хүндрэлтэй болж байна. Энэ удаагийн нарны хавтан буюу PV бүтээгдэхүүнээс татвар хураамж авсан явдалд Америкийн маш олон аж ахуйн нэгж сэтгэл дундуур  байна гэжээ.
Сүүлийн үед Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаанд улс төрийн улам олон саад бэрхшээл тулгарч байна. Үүнийг хоёр оронд ихээр анхаарч байна. Худалдааг ивээх үзлээр тус орны эдийн засаг, нийгмийн асуудлыг зохицуулж чадахгүй хэмээн Цүй  Тячнькай илэрхийлжээ. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:628
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой