Гадаадын хөрөнгийг татсан нийт хэмжээ шинэ рекорд тогтоов

Гадаадын хөрөнгийг татсан нийт хэмжээ шинэ рекорд тогтоов.

Женев хотод төвтэй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн хурлын байгууллагын 22-нд нийтэлсэн мэдэгдэлд: 2017 онд, Хятад улс 144  тэрбум ам.долларын гадаадын хөрөнгийг татан оруулж, шинэ рекорд тогтоолоо. Иймээс Хятад улс хөгжиж буй орнуудаас гадаад хөрөнгийг хамаг ихээр татсан орон болж, АНУ-ын дараа дэлхийд хоёр дахь  том гадаадын хөрөнгийг татсан орон болсон  гэжээ. 

Мөн өдрийн Худалдаа, хөгжлийн хурлын байгууллагын нийтэлсэн "Дэлхий дахины хөрөнгө оруулалтын чиг хандлагын хяналт шинжилгээний тайлан”-нд: Өнгөрсөн онд дэлхий нийтийн гадаадад шууд хөрөнгө оруулсан нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 16 хувь буюу 1.52 их наяд доллараар буурчээ. Гадаадад шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ буурсан нь дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүн, худалдааны өсөлт зэрэг макро эдийн засгийн бусад үзүүлэлт сайжирсантай харьцуулахад ил тод зөрж байна.

Тайланд: Хөгжсөн орнуудын 2017 оны гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар буурсан нь дэлхий дахины гадаадад шууд хөрөнгө оруулалт буурсны гол шалтгаан юм. Үүнд: Европын орнууд 27 хувь, Умард Америкийн орнууд 33 хувь буурчээ. 

Анхны бүртгэлээр, 2017 онд хөгжиж буй эдийн засгийн цогцын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ тогтвортой хэвийн байдлаа хадгалж, 653 тэрбум долларт хүрч, 2016 оныхоос 2 хувиар нэмэгджээ. Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн цогцын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татсан нийт хэмжээ 2 хувиар өсөж, 459 тэрбум ам.долларт хүрч, Ази тив Европын холбоо, Умард Америкаас давж, дэлхийд гадаадын хөрөнгийг хамгийн их татсан бүс нутаг болсон байна.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://mongol.cri.cn/
Мэдээ үзсэн:452
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой